Дорнод аймгийн тэмээн сүрэг сүүлийн дөрвөн жил дараалан хорогдож, өнгөрсөн оны эцсээр 4700 гаруй тэмээ тоолуулжээ. Энэ нь аймгийн нийт мал сүргийн 0.4 хувийг эзэлж байна.
Тэмээн сүргийн тоо толгой жилээс жилд цөөрч, уламжлалт таван хошуу мал сүргийн бүтэц алдагдаж байгаа учир “Тэмээ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрт малчин, баг, сум, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгасны зэрэгцээ малчдын бойжуулсан ботго бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж тус аймгийн ҮХАА-н газрын дарга н.Энхтүвшин тайлбарлаж байна.
| Дорнод аймагт “Тэмээ” дэд хөтөлбөр хэрэгжинэ | ||
| Үзсэн: 1518 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.