Дорнод аймагт Нийгмийн даатгалын Ерөнхий газар МҮОНР-той хамтран "Нийгмийн даатгалтай малчин" уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулжээ.
Уралдааныг зохион байгуулснаар малчдыг нийгмийн даатгалд өргөн хамруулах зорилготой ба нийгмийн даатгалын хэлтэс болон сумдын байцаагчид малчин өрх бүрт даатгалын ач тусын талаар танилцуулж, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах, сургалт зохиогдсон байна.
Энэхүү уралдааны шалгаруулалтын талаар Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч И.Төгсбаяраас тодрууллаа.
2013 онд улсын уралдаан зарласнаас хойш нийгмийн даатгалд 607 малчин даатгуулсан байна. Сумынхаа малчдыг идэвхитэй даатгуулсан сумын засаг дарга нарыг урамшуулах, хоёрдугаарт говийнхоо иргэдийг нийгмийн даатгалд хамруулсан багийн засаг даргыг шалгаруулна. Мөн нөгөөтэйгүүр туслах малчдаа нийгмийн даатгалд хамгийн олон малчин хамруулсан Эзэн малчин гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгаруулж байна. Үүнд:
Баян дун сумд өнгөрсөн жил 80 малчин даатгуулж байсан бол энэ жил 74 малчин даатгуулсан.
Цагаан овоо сумын Б.Болд-Очир 18 жил 1995 оноос хойш өдий хртэл тасралтгүй даатгуулж байгаа.
Чулуун хороот сумын Ц.Мөнхбаяр 12 жил нийгмийн даатгалд өөрийгөө даатгуулсан.
Эзэн малчинд Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн О.Мөнхнаст дөрвөн туслах малчнаа даатгуулсан бол Цагаан овоо сумын Д.Пүрэвжав хоёр туслах малчнаа даатгуулсан байна.
| Дорнод аймагт "Нийгмийн даатгалтай малчин" уралдааныг хоёр үе шаттай явууллаа | ||
| Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.