Шууд Chart

Ураны нөөц бүхий ордуудаа хэрхэн ашиглах вэ?

2014-06-30 13:37:48

УИХ-аас 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-доо цацраг идэвхт ашигт малтмал буюу ураныг энхийн зорилгоор ашиглагч орон  болох зорилтоо дэвшүүлсэн байдаг. 

Мөн ондоо тус бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрөө батлаж, энэ салбарын үйл ажиллагааг зохицуулсан хуулиа ч гаргасан юмУИХ-ын батласан цацраг идэвхт ашигт малтмалын салбарт баримтлах бодлогын зорилго нь “Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч,  экспортлогч тэргүүлэгч орны нэг болох, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах,  хүний эрүүл мэндэд аюулгүй, экологийн хувьд цэвэр байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршино” гэж тодорхойлсон байдаг.   
 
Үүний дагуу   Шинэчлэлийн Засгийн газар 2016 оны дунд үе гэхэд уран олборлон шар нунтаг боловсруулан экспортлохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан.   
 
Өөрөөр хэлбэл, энэ үеэс уул уурхайд шинэ салбарын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжинд ашиглах орд газрын тухайд Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн ийм тайлбар хийж байна.  
 
Ураны ордыг ашиглах нь нэгэнт ийн тодорхой болсон болохоор хэрхэн яаж, ямар арга замаар гэдгийг өнөөдөр ярих нь зүйн хэрэг гэдгийг манай сэтгүүлч онцлосон байна. Энэ асуултад хариу өгөх мэдээллийг маргаашийн 8:11 тоймчийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой. 

Ураны нөөц бүхий ордуудаа хэрхэн ашиглах вэ?   
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй