Богдхан уулын Дархан цаазат газар Зайсангийн аманд газрын маргаанаас болж, хоёр айлын гэрийг эвдэлж сүйтгэсэн байна. Тодруулбал, Оюун-Эрдэнэ гэх өрх толгойлсон эмэгтэй Зайсангийн аманд 10 орчим жил амьдарсан. Гэтэл түүний газрыг 2008 онд БОНХЯ-аас иргэн н.Одсүрэн гэж хүнд аялал жуулчлалын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгосон байна.
Үүнээс болж газрын маргаан үүссэн. Маргааныг шүүхээр шийдэхгүй гэр орныг маань эвдэлж сүйтгэсэнд гомдолтой байна гэж тэрээр хэллээ.
Тэгвэл иргэн н.Одсүрэн яагаад шүүхийн шийдвэр гарахын хооронд бусдын эд хөрөнгийг эвдэлж сүйтгэв. Энэ талаар “Хурд” агентлаг үргэлжлүүлэн мэдээлэх болно.
| Газрын маргаанаас үүдэн хоёр айлын гэрийг эвдэлжээ | ||
| Үзсэн: 1968 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.