Шууд Chart

Наадмын үеэр хийн баллоныг зөв ашиглахыг анхаарууллаа

2014-06-30 15:00:36

Хуушуур хайрч иргэдэд үйлчлэх аж ахуйн нэгжүүд хийн баллоныг зөв ашиглахгүй бол дэлбэрэх аюултай гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Төв цэнгэлдэх болон Хүй долоон хутагт ажиллах бүх аж ахуйн нэгжид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж хүргүүлэхээс гадна баяр наадмын өдрүүдэд тасралтгүй хяналт тавьж ажиллах юм байна. 
 
Зөвлөмжид баллоныг нарны туяанаас хамгаалсан сүүдрэвч ашиглах, ажиллуулж эхэлсэн бол хөдөлгөхгүй байх зэрэг зөв ашиглалтын горимыг тусгах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч н.Мөнхболд ярилаа.

Наадмын үеэр хийн баллоныг зөв ашиглахыг анхаарууллаа   
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй