Хайрханчууд Их бодь цагаан суварганы тахилга наадмаа хийлээ. Энэ үеэр сумын хийдэд суварганы шавь тавих ёслол болж өнгөрсөн юм. Уг наадмын үеэр таван насны морьд уралдаж, хүчит 64 бөх уран мэхээ уралдуулан барилдаж наадамчин олноо баясгалаа.
Тахилгын наадмыг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ долоо дах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хот хөдөөгөөс олон хүн цугларсан байлаа. Тэрээр аавынхаа төрсөн нутгийн олон зуун жилийн тахилгатай Хайрхан уулын тахилга шүтэх ёс болгож Их бодь цагаан суваргыг босгожээ. Уул усаа тахиж шүтэх, нутгийн зон олноо баясгах, нутаг усаа дээдлэх, хайрхан сумаа олон түмэнд таниулах гээд олон зорилгыг агуулан тус суваргуудаа босгосон ажээ.
Тэрээр хэлэхдээ манай аавын нутаг Жарантай хийдийн орчимд байдаг 250 гаруй ламтай, 20гавжтай, 2020 хувилгаантай том хийд байсан гэж нутгийн хөгшид ярьдаг. Нутгийн тахилга шүтээнийг сэргээе уул усыг нь шүтүүлэх зорилгоор анх энэ суваргыг босгосон. Энэ удаагийн наадамд МУ-ын УИХ-ын дарга ирж оролцлоо. Мөн гадна дотны зочид төлөөлөгчид ирж оролцож байна.
С.Эрдэнэ аавынхаа нутагт гурван суварга босгож байгаа ажээ.Энэ гурван суваргын хамгийн сүүлийн суваргын шавийг хийдийн хашаан дотор тавих ёслолыг үйлдсэн юм. Анхны суваргыг аав, дүүдээ, хоёрдох суваргаа нутгийн зон олондоо, хайрхан шүтээндээ зориулж босгосон. Харин энэ удаагийн суваргаа нутгийн сүсэгтэн олондоо шашин номоо дээдлэхэд нь зориулж босгож байгаа ажээ.
| Хайрханчууд Их бодь цагаан суварганы тахилгын наадам хийлээ | ||
| Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.