Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 гаруй хувийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд зарцуулдаг. Гэвч нийгэмд ядуурал, ажилгүйдэл ихэссээр байгааг НҮБ-ын мэргэжилтнүүд судалгаагаар тогтоосон байна.
Түүнчлэн нийгэмд ядуурал ихсэх нь хүүхдүүдэд илүү хүнд тусдаг гэдгийг судалгаа харуулжээ. Тодруулбал, 2012 онд хийсэн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар өрх гэр бүлд амьдарч байгаа нийт хүүхдийн 36 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан байна. Тиймээс манай улс нийгмийн хамгааллын үйлчилгээгээ илүү оновчтой, зорилтот бүлэг рүү чиглүүлэх шаардлагатай байна. НҮБ-ын хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын багийн ахлагч Энхнасан ярилаа. Мөн тэрээр өрхийн ядуурал, тэр дундаа өрх гэр дэх хүүхдийн ядуурлын түвшин тогтоох судалгааг манай улс тогтмол хийж байх хэрэгтэй гэдгийг өнөөдөр болсон "Хүүхдийн ядуурлын талаарх хэлэлцүүлэг"-ийн үеэр онцлосон юм.
НҮБ-ын хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын багийн ахлагч н.Энхнасан ярьж байна.
| Ядуурал, ажилгүйдэл ихэссээр байна | ||
| Үзсэн: 3246 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.