Шууд Chart

Э.Буджав туухай өргөлтөөр дэлхийн аварга боллоо

2022-10-30 10:17:22

Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо 2022 оны аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, дэлхийн 18 орны 250 гаруй тамирчин оролцож байна.
 
Энэхүү тэмцээнд манай улсаас спортын дэд мастер, дэд ахлагч Энхбаатарын Буджав 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож, 2022 оны дэлхийн аварга боллоо.
Дэд ахлагч Э.Буджав Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн Ерөнхий цэргийн ангид 2017-2018 онд суралцаж байгаад ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид гурав дахь жилдээ суралцаж байна.
 
 
Тэрбээр 2018 онд Зэвсэгт хүчний Туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль, мөн тэмцээнээс 2021 онд хос мөнгөн медаль хүртсэн цэрэгжлийн спортын шилдэг тамирчны нэг юм.
Мөн ОХУ-д суралцаж байхдаа туухай өргөлтийн спортоор тууштай хичээллэсний үр дүнд олон амжилтын эзэн болсон бөгөөд 2022 онд Туухай өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль, олон улсын "Цагаан шөнө" тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн юм.
 
 

Э.Буджав туухай өргөлтөөр дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй