Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарим хуучны байруудыг яаралтай нурааж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусган, шинэ орон сууцуудыг барих шаардлагатай талаар анхаарууллаа.
Уг байруудад төмөр замын шар байр, арьс шир, нэхмэлийн үйлдвэрийн ойролцоо баригдсан хуучны байрууд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрладаг, улмаар 5-8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чанаргүй орон сууцууд багтаж байгаа юм.
Эдгээр байр нь өвөлд хүйтэн, зун дээврээс нь борооны ус гоожин, хана, тааз нь нурсаар байдаг бөгөөд нийт 200 гаруй орон сууцанд нийслэлийн 1200 шахам өрх амьдарч байна. Насжилтын хувьд баригдаад 80 орчим жил болж байгаа нь ийн чанар муудахад хүргэх талаар холбогдох албаны хүмүүс тайлбар хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга С.Гантулга ярина. Тэрээр хүн амьдрахыг хориглосон 200 гаруй барилгаас гадна дүгнэлт гаргаж амжаагүй 70 орчим орон сууцны барилга байна хэмээн онцлосон юм.
| Хуучирсан байруудыг яаралтай нураах шаардлагатайг анхааруулав | ||
| Үзсэн: 2250 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.