Шууд Chart

Хамгийн олон кинонд эхнэр нөхөр болсон нь Ц.Төмөрбаатар, И.Одончимэг нар юм

2022-11-04 09:55:15

 

Монгол киноны түүхэнд нэг бүлийн хоёрт дахин тоглосон хэд хэдэн жүжигчин байдаг. Тодруулбал, 1966 онд бүтээгдсэн "Төөрсөөр төрөлдөө" киноны Балтад гавъяат жүжигчин, балетмейстер Д.Лхасүрэн, түүний эхнэр Гэрэлд бүжигчин Н.Сумьяа нар тоглосон байдаг бол энэ хоёр 1974 онд бүтээгдсэн "Уулзалт" киноны нисгэгч Цэнд, эхнэр Бадамхандад мөн хосоороо тоглосон байдаг.

Нэрт жүжигчин Д.Байдий 1979 онд бүтээгдсэн "Үүрийн цолмон" киноны Доной баян, эхнэрт нь гавъяат жүжигчин Т.Чойжилсүрэн гуай тоглосон бол хоёулаа 1983 оны "Гарьд магнай" киноны Богд хаан, Дондогдулам хатанд мөн л тоглосон юм.

Хамгийн олон кинонд эхнэр нөхөрт тоглосон жүжигчдээр Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин И.Одончимэг нар тодорч байна.

2000 онд бүтээгдсэн "Алганы хээ" киноны нөхөр Чулуун, эхнэр Янжинд

2003 он "Ээждээ л үнсүүлэхсэн" Ерөөл, Байгаль

2008 он "Үхэж үл болно-Чингис хаан" кинонд хан Тэмүүжин, Бөртэ хатны дүрд тус тус тогложээ.

Амьдрал дээр нэг гэрт ороогүй ч кино хальсанд ханилж мөнхөрсөн түүх ийм буюу.

Д.Золбаяр


Хамгийн олон кинонд эхнэр нөхөр болсон нь Ц.Төмөрбаатар, И.Одончимэг нар юм  
Үзсэн: 1626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй