Шууд Chart

Дэд ахлагч Э.Буджав хос алтан медаль хүртлээ

2022-11-07 10:09:25

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Туухай өргөлтийн ДАШТ-ий 68 килограммын жингийн түлхэлттэй болон огцом өргөлтийн төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, дэд ахлагч Э.Буджав хос алтан медаль хүртсэн бөгөөд тэрбээр эх орондоо ирлээ.

Түүнийг БХЯ, ҮБХИС, “Алдар” спорт хорооны төлөөлөл, ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд "Ялалт" маршийг эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Мөн түүний гэр бүл, анд нөхөд, нутгийн зөвлөлийн хамт олон баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн очсон байв.

Тэрбээр "Эх орондоо буухад ингэж угтаж авна гэж төсөөлөөгүй. Үнэхээр сайхан мэдрэмж байна. Энэхүү амжилтаа цааш улам ахиулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнээс олон залуусыг бэлтгэн дэлхийн аварга төрүүлэхийг хүсэж байна.

Дэлхийн 18 орны 250 гаруй тамирчин оролцсон тус наадмаас спортын дэд мастер, дэд ахлагч Э.Буджав ийнхүү хос алтан медаль хүртсэнээр Монгол Улсын спортын түүхэнд шинэ амжилтыг тогтоолоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэд ахлагч Э.Буджав хос алтан медаль хүртлээ  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй