Шууд Chart

Дэлхийд танигдсан “Night of Modern ” Монголд

2014-07-03 09:29:54

"Найрсаг Улаанбаатар" аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхэлнэ. Тоглолтыг “Монголын балетын хөгжил сан” Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчдэдээ хүргэх юм. 

Мөн оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд, эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх энэхүү тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочдын хамтаар оролцоно.

Уг тоглолт “Night of Мodern” нэртэйгээр маргааш ДБЭТ-ын тайзнаас үзэгчдэд хүрэх юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял театр,  ОХУ-ын Болшой театр,  Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжих балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг ийнхүү монголчууд эх орондоо үзэх боломжтой боллоо.

Тоглолтын тасалбарыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрийн кассаар худалдаалж байгаа юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дэлхийд танигдсан “Night of Modern ” Монголд  
Үзсэн: 1348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй