Шууд Chart

ОХУ байлдааны таван онгоцоо Ирак руу илгээв, АНУ-ын хариу үйлдэл?

2014-07-03 10:23:57

ОХУ Ирактай байгуулсан гэрээнийхээ дагуу 25 онгоц нийлүүлэхээс эхний ээлжинд "Сухой" загварын таван ширхэг байлдааны онгоцыг Багдадад хүргэсэн гэж Иракийн Батлан хамгаалах яам мэдээллээ. Иракийн арми Су-25 онгоцыг 30 гаруй жил ашигласан бөгөөд Саддам Хуссейний үед ч тус улсын агаарын хүчнийхэн ашигладаг байсан юм. Харин АНУ-ын Төрийн Департмент Иракийн засгийн газарт 4.000 ширхэг пуужин худалдах сонирхолтой байгаагаа хууль тогтоогчдод албан бусаар илэрхийлээд байна. Үүнээс өмнө тус улсын ерөнхий сайд Нури ал-Малики агаарын хүчний зэвсэг техник хангалттай байсан бол зэвсэгт бүлэглэлийнхэн давшиж чадахгүй байх байсан гэж мэдэгджээ. Иракийн хувьд АНУ-аас байлдааны онгоц худалдан авах явц багагүй сунжирсан бөгөөд тийрэлтэт онгоц авахаар Орос, Беларуст хандаад байгааг Малики онцлосон байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

ОХУ байлдааны таван онгоцоо Ирак руу илгээв, АНУ-ын хариу үйлдэл?  
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй