Шууд Chart

Галт тэргээр аялангаа хөлөндөө массаж хийлгэх нь...

2014-07-03 10:28:59

Японы төмөр замын тээврийн шинэ үйлчилгээ нэвтэрснээр зорчигчид замд явахдаа тусгайлан бүтээсэн хөлний массажны аппарат ашиглан ая тухыг мэдрэх боломжтой болох нь ээ. Тодруулбал, "The East Japan Railway" компани Шинжо-Фукушимагийн чиглэлд дуунаас хурдан галт тэрэг аялуулах бөгөөд тус галт тэргийг хөлний массажны аппарат болон бусад тансаг зүйлсээр тоноглосон гэж "Asahi Shimbun" сонин мэдээлсэн байна. Хоёр цагийн аяллын үеэр зорчигчид дөрвөн удаа хөл массаж хийлгээд зогсохгүй үүнийхээ дараа тансаг ресторанд суун, сакэ шимэх боломжтой аж.

"The East Japan Railway" компаниас мэдээлснээр зургаан вагонтой Е3 галт тэргийг өөрчлөхөд 4.9 сая ам.доллар зарцуулсан байна. Хэдийгээр энэхүү тусгай аялал гурван сар үргэлжлэх хэдий ч зохион бүтээгчид хөлний массажны аппаратны ус галт тэрэг огцом хөдлөх үед асгарахгүй байх зэрэгт ихээхэн анхаарал хандуулжээ. Дашрамд дурдахад, Японы дуунаас хурдан галт тэрэгний систем нийт 2.400 км замыг хамардаг бөгөөд дээд хурд нь 320 км цаг байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Галт тэргээр аялангаа хөлөндөө массаж хийлгэх нь...  
Үзсэн: 1836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй