Шууд Chart

“Язгуурын таван шүтээн” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо

2022-11-08 15:22:05

Өндөр гэгэээн Занабазарын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв болох “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

Дээрх таван бурханы дөрөв нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, нэг нь Чойжин ламын сүм музейд хадаглагддаг аж. Тэгвэл өнөөдөр ийнхүү хоёр музей хамтран иж бүрдэл болгоод байгаа нь энэ юм.  

Өндөр гэгээн Занабазар очирт хөлөгний ёсны язгуурын таван бурхан болох Үл хөдлөгч, Эрдэнэ үүсгэгч, Цаглашгүй гэрэлт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч гэгээн, ариун, сэтгэл татам, хүмүүний ертөнцийг нигүүлсэнгүйгээр ширтэж буй дүр дүрслэлтэй бүтээсэн нь бурханы урлалын түвшнийг урьд өмнө байгаагүйгээр барахгүй өндөрт хүргэсэн тухай судлаачид тэмдэглэсэн байна.

Соёлын яамнаас энэ сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласантай холбогдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй. Үзэсгэлэнгийн нээлт, үйл ажиллагааг контент болгон бэлтгэж, Чойжин ламын сүм музейн цахим хуудаст байршуулах юм байна. учир нь хилийн чинадад ч байгаа Монголчууд цахим хуудмаар дамжин үзэх боломжтой болох юм.

Үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

Ш.Отгонбаяр


“Язгуурын таван шүтээн” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо   
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй