Монгол улсын Засгийн газраас Хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн байдалд судалгаа хийхээр болжээ.
Судалгааг хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, эмэгтэйчүүдийн жирэмсний болон төрөх үеийн тусламж үйлчилгээний хүрээнд явуулахаар болсон байна. Энэ судалгаагаар Эрүүл мэндийн яамны бодлого хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой, шалгуур үзүүлэлтийг гаргаж ирэх ажээ. Энэ асуудлаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн судалгааны менежер н.Мөнхбаатраас тодруулсанаа та бүхэндээ хүргэе.
Олон бодлого хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг гаргах нь их ач холбогдолтой. Ялангуяа эрүүл мэндийн салбарын гол мэдээлэл уг судалгаагаар гарч ирнэ. Тухайлбал, нялхас хүүхдийн эндэгдэл ,доройтолтой хүүхэд хэд байна, жиндээ хүрч байгаа хүүхэд хэд байна, эмэгтэйчүүдийн тухайд жирэмсний үеийн хяналт, чанар хүртээмж нь ямар байна, төрсний дараах хяналт үйлчилгээ хэр байна энэ бүх Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлттэй холбоотой чухал үзүүлэлтүүд багтаж байгаа. Судалгаанаас гаргадаг үр дүн, Эрүүл мэндийн яамнаас гаргадаг үр дүнгээс харьцуулах юм бол Эрүүл мэндийн яам өөрсдийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хэмжээнд авч явуулж байгаа бодлого хөтөлбөр ямар байгаа талаар өөр нэгэн эх үүсвэрээс харьцуулж харах бололцоо нээгдэж байгаа юм.
Мөн түүнчлэн Улсын хэмжээнд нийт 15 мянга гаруй өрхөд түүвэр судалгаа явуулах юм байна. Судалгааны үр дүнг ирэх оны хоёрдугаар сард багтаан гаргахаар төлөвлөжээ.
| Хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн байдлын талаар судалгаа хийнэ | ||
| Үзсэн: 2109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.