Шууд Chart

"Баярлаж, бахархсан Белград-2022" номын нээлт боллоо

2022-11-10 11:20:58

 

Сербийн нийслэл Белград хотноо болсон "Белград-2022" чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид сонгогдохоос эхлээд медаль авах хүртэлх спортын ховор агшин, сонирхолтой мэдээ мэдээллийг нэгтгэсэн "Баярлаж, бахархсан Белград-2022" номын нээлт боллоо.

Номын нээлтэд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд, спортын сэтгүүлчид оролцов.

Тус номыг өнгөрсөн жил Ослогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай өгүүлэх "Огшиж омогшсон Осло-2022" номыг бүтээгч, МҮОХ-ны гишүүн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэг, спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ нар хамтран бүтээжээ. Тэд хамтдаа Белградад болсон ДАШТ-ийг сурвалжилсан юм.

Тамирчдын сэтгэл хөдлөл, нандин агшинг буулгасан гэрэл зураг болоод тухайн үеийн тамирчдын сэтгэлзүйг өгүүлэх амьд яриа гэдэг спортын салбарынханд түүхийн баримт болон үлддэг билээ.

Номын нээлтийн үеэр хоёр удаагийн ДАШТ-ийг амжилттай сурвалжлан, тэмцээний товхимол ном хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгосон гэрэл зурагчин Д.Нямбилэгийг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал "Ялалт" одонгоор шагнаж, урамшууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Баярлаж, бахархсан Белград-2022" номын нээлт боллоо  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй