
Волейболын спорт бол биеийн хүчээр тоглодог хүнд кайф, ухаан зардаг хүнд тоглоом, зүтгэлтэй нэгэнд зорилго.
Энэ бүгдийг хослуулан тоглож буй хоёр тоглогч бол “Натур мед Ноён" багийн “чимээгүй ноёд” болох М.Цэрэнбаатар, Б.Наранбаяр нар юм.
Мөлхөж яваад мөргөлдөж танилцсан хар багын найзууд "Ноён" багаар овоглож хожил, хожигдлын амтыг амсаж явсаар үндэсний дээд лигийн аваргын төлөө анх удаа хамтдаа хүч үзэж байна.
Тоглосон баг болгондоо л хамаг чимхлүүр зүйлсийг зангидаж явсан хоёр найз одоо "Натур мед Ноён" багийнхаа төлөө ур ухаанаа нийлүүлэн дүү нартайгаа тоглохын сацуу тэдэнд зааж сургаж явна.
Тэд хүүхэд байхдаа ах нарынхаа тоглолтыг харж, тэднээс суралцаж тэднийг ид тоглож байх үед нь чимээгүйхэн ур чадвараас нь өөртөө шингээж өнөөгийн өөрсдийн жинхэнэ чадварыг олж авсан.
Одоо тэд талбай дээр ч талбайн гадна ч багийнхаа нүдэнд харагдахгүй бүхий л зүйлсийг хийж багаа хожилд хөтөлсөөр байгаа юм. Тэд холбоно, довтлоно, давуулна бас хамгаална.
Цэба, Томоо хоёр бол волейболын IQ өндөртэй тоглогчид билээ.
Энэ сайхан волейболчдыг төрүүлж өгсөн аав, ээж, анхны багш Эрдэнэчулуун, Төв аймгийн Баяндэлгэр сумынханд баярлалаа.
Ноёдын ноёд | ||
Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.