Шууд Chart

Испани зураачийн “Lunas” бие даасан үзэсгэлэн дэлгэгдэнэ

2022-11-16 10:45:36

Испани улсын уран бүтээлч, зураач, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер Жозеф Марио Каногийн “Lunas” хэмээх бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн маргааш Уран зургийн галерейд нээгдэх гэж байна.

Тэрбээр уран зураг, сийлбэр, усан будгийн чиглэлээр бодит байдал ба үнэний хоорондох орон зайг орчин үеийн урлагаар илэрхийлдэг онцлогтой юм. Уран бүтээлийнх нь ихэнх нь хар, цагаан өнгөнөөс бүрдэх бөгөөд үүгээрээ ч мөн "Үнэн" мөн чанарыг илэрхийлэхийг зорьдог байна.

Түүний энэхүү үзэсгэлэнгийн куратороор Итали улсын нэрт уран бүтээлч, куратор Маурицио Бортолотт ажиллах юм.


Испани зураачийн “Lunas” бие даасан үзэсгэлэн дэлгэгдэнэ  
Үзсэн: 279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй