Шууд Chart

Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ой тохиож байна

2022-11-16 13:18:37

Монголын мэргэжлийн урлагийн залгамж халааг тасралтгүй бэлтгэдэг Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ой тохиож байна.

Энэхүү ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн багш, ажилтан, оюутан, сурагчдад баяр хүргэж, сургалтын орчин сайжруулах зорилгоор “Steinway-Их гарын төгөлдөр хуур” гардуулан өглөө.  

Монгол Улсын Консерватори нь 1500 гаруй суралцагсад, 300 гаруй эрдэмтэн багш, ажилтантай. 85 жилийн түүхэн хөгжлийнхөө явцад Монгол Улсын мэргэжлийн урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчний 70 хувийг, мэргэжлийн хөгжимчдийн 90 хувийг бэлтгэж байгаа юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй