
Монголын шинэ орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой өнөөдөр тохиож буйг угтан өчигдөр "Хэнз хурга-2022" хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадам боллоо.
Үүнд 50 гаруй зохиолч оролцсоноос тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн О.Сундуй, дэд байрыг доктор, профессор Д.Батжаргал, гутгаар байрыг яруу найрагч, зураач, зохиолч, “Алтан-Өд” шагналт М.Амархүү, тусгай байрыг залуу зохиолч Э.Энхтөгс, яруу найрагч, зохиолч Ш.Бадарч нар тус тус эзэллээ.
"Хэнз хурга-2022" хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадмыг О.Сундуй магнайллаа | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.