
Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс Улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарт хандан сэрэмжлүүлэг гаргажээ.
Баярын өдрүүдэд бага насны хүүхдүүд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол гардаг. Тиймээс хүүхдийг хараа хяналтгүй наадмын талбай руу явуулахгүй байх, дагуулж яваа хүүхдээ төөрөх, гэмтэж бэртэхээс сэргийлэхийг анхааруулж байна.
Хэрэв хүүхэд төөрсөн тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас буюу төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах шуурхай мэдээллийн төвд яаралтай хандаарай.
Эцэг, эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.