Шууд Chart

Царигийн асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайлбар хийлээ

2014-07-07 14:27:31

Төмөр замын царигийн асуудлыг хөрш орнуудтайгаа гэрээ хэлэлцээ хийж тохирсны дараа ярих нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүд гаргаад байгаа. Түүнчлэн нэр бүхий албан тушаалтнууд иргэд олон нийтийг төөрөгдүүлж, Монголын баялгийг дан ганц Хятад руу зөөж дуусгах гэж байгаа мэт ойлголт төрүүлсэн нь маш ёс зүйгүй үйлдэл болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. “Ямартай ч одоогоор төмөр замын талаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийх түвшинд байгаа, өнгөрөгч хагас сайн өдөр манай төлөөлөгчид БНХАУ-ыг зорьж, энэ асуудлаар хэлэлцээ хийсэн, удахгүй гэрээ хэлэлцээр тодорхой болно” гэж тэрээр мэдэгдлээ.


Царигийн асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайлбар хийлээ   
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-07-08 10:30
hydlaa yarihaasaa icheech daraagiin songuuld altanhuyagiig bitgii songooroi ard tumen mini bidnii ireeduig gerel geegeetei bish yryydyylan muhuuh gj bn

Бидэнтэй нэгдээрэй