Шууд Chart

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байна

2022-12-14 16:13:53

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар өнөөдрийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Энэ сарын сүүлч гэхэд мөнгөн дүнгийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрнэ гэж мэдээллээ.

Тус үйлдвэр хоногт 10 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, мөн энэ хугацаанд 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байна.

Энэ их мөнгөний урсгалыг дагасан авлигын асуудлыг хаахын тулд нээлттэй, ил тод байх зарчим барьж ажилласан. Ингэхдээ ажилчдын төлөөллийг ёс зүйн хороондоо сонгон ажиллуулах, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн томилгоог шилэн болгосон гэж “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тамгын газрын дарга н.Үүрийнтуяа ярилаа.

2016 онд "Эрдэнэт үйлдвэр" нийт худалдан авалтынхаа 98.3 хувийг гэрээ шууд байгуулах зарчмаар авч, 0.6 хувийг нээлттэй тендер зарлаж худалдан авалтаа хийдэг байсан.

Тэгвэл өнөөдөр нийт худалдан авалтын 57.2 хувь нээлттэй тендер шалгаруулалтаар, 22.6 хувь тендер шалгаруулалтын онцгой журам, тодруулбал, харьцуулалтын аргаар хийж байна.

Харин 50 нэр төрлийн технологийн үндсэн материалыг үйлдвэрлэгчээс шууд худалдан авах зорилгоор гэрээ шууд байгуулсан гэж “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тамгын газрын дарга н.Үүрийнтуяа тайлбарласан юм. 


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байна  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй