Шууд Chart

ОХУ, Беларусын тамирчдыг Азийн эрхийн тэмцээнүүдэд оролцуулах санал гаргалаа

2022-12-15 09:19:49

ОУОХ-ноос Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын тамирчдыг өнгөрсөн хоёрдугаар сард олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан билээ. Мөн Оросын нутаг дэвсгэрт тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон.

Энэхүү шийдвэр нь шийтгэл гэхээсээ илүү орос тамирчдын аюулгүй байдлыг хангах зорилготой гэж ОУОХ-ноос тайлбарлаж байсан юм. Учир нь Украины талд байгаа Европын улс орнуудад болж байгаа тэмцээнд орос тамирчдын эсрэг халдлага гарахыг хэн ч үгүйсгэхгүй байгаа юм.

Украины хямрал дуусах шинж харагдахгүй, дайн сунжирч байгаа тул энэ хэвээр хориг тавиад байж таарахгүй. Парисын олимпын наадам эхлэхэд жил гаруйхны хугацаа үлдээд байгаа энэ үед орос тамирчид эрхийн тэмцээнд оролцож чадахгүй болоод байгаа. Энэ чигээр нь бүгдийг нь олимпын наадамд оролцуулахгүй бол хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болно.

Талууд энэ байдлаас гарч чадахгүй байхад Азийн олимпын зөвлөлөөс ОХУ, Беларусын тамирчдыг Азийн эрхийн тэмцээнүүдэд оролцуулах санал гаргалаа. Тус зөвлөлийн тэргүүн Рандхир Сингх “Азид орос тамирчдын эсрэг халдлага, өдөөн хатгах үйл ажиллагаа гарахгүй. Бид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хүндэлж, даган мөрдөж байгаа ч оросуудыг тэмцээндээ оруулахад бэлэн байна” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ, Беларусын тамирчдыг Азийн эрхийн тэмцээнүүдэд оролцуулах санал гаргалаа  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй