Шууд Chart

Сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хурал боллоо

2022-12-17 09:22:42

"Сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх, Сүрьеэгийн хөтөлбөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулах ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгжилтийг хангах” хүрээнд ажлын хэсгийн анхны хурлыг хийлээ. 

Тус хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, бусад байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

ХӨСҮТ-өөс Сүрьеэгийн өвчлөлийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, Сүрьеэгийн хөтөлбөрийн хамтарсан үнэлгээ, анхаарах асуудлаар илтгэлүүдийг хэлэлцүүлж, оролцогчид саналаа солилцож, сүрьеэгийн чиглэлээр цаашдын ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулах чиглэл, анхаарах асуудал, ажиллах хуваарийг хэлэлцэж тохиролцов. 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хурал боллоо  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй