Шууд Chart

АНУ Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хамгаалахад 11.5 тэрбум доллар гаргана

2022-12-17 11:19:28

АНУ-ын Конгрессын Сенат Төлөөлөгчдийн танхимынхаа араас, ирэх оны санхүүгийн жилийн цэргийн төсвөө сайшаан баталжээ. Ирэх оны цэргийн төсөв 858 тэрбум америк доллар байхаас 817 тэрбумыг нь Батлан хамгаалах яамны хэрэгцээнд шууд зарцуулах юм байна.

Энэ удаагийн төсөв 2022 оны санхүүгийн жилийнхээс 8 хувиар нэмэгдэж, Цагаан ордноос өнгөрөгч хавар гаргасан хүсэлтээс 45 тэрбумаар давжээ.

Тухайлбал, Украинд 800 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд Пентагон Киевт шинэ зэвсэг, техник нийлүүлэх гэрээ байгуулж магадгүй. Түүнчлэн төсвийн төсөлд АНУ-ын засаг захиргааг Украинд аюулгүй байдлын салбарт тусламж үзүүлэх богино болон дунд хугацааны төлөвлөгөө танилцуулахыг үүрэг болгожээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын 2023 оны батлан хамгаалах төсвийн төсөлд Оросын Засгийн газрын алба хаагчдыг "Их-20", Банкны хяналт шалгалтын олон улсын Базелийн хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Олон улсын даатгалын хяналт шалгалтын холбооноос хасах асуудлыг тусгасан байна.

Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хамгаалахад 11.5 тэрбум доллар гаргана. Үүнээс Тайванийн засаг захиргаанд 10 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэхээр тусгасан байна. Харин одоо уг төсвийн төсөлд Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурах үлдээд байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хамгаалахад 11.5 тэрбум доллар гаргана  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй