
Европын холбоо болон АСЕАН-ы тэргүүнүүд харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.
Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН, Европын холбооны тэргүүнүүд хурцадмал байдал нэмэгдэж байгаа Энэтхэг Номхон далайн бүсэд харилцаагаа гүнзгийрүүлэх амлалт өгсөн байна.
Мөн Европын холбоо “Бүх дэлхийн гарц” төслийнхөө хүрээнд АСЕАН-ы орнуудын дэд бүтцэд 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулна гэж зарлажээ.
Талууд албан ёсны харилцаа тогтоосны 45 жилийн ойдоо зориулан лхагва гарагт Брюссель хотод дээд хэмжээний хурал зохион байгуулсан байна.
Ингэхдээ Европын холбооны 27, Зүүн Өмнөд Азийн 10 орны тэргүүн Мяньмарын эрх баригчдыг уриагүй байна.
Европын холбоо болон АСЕАН-ы тэргүүнүүд харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов | ||
Үзсэн: 379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.