Шууд Chart

Европын төвбанк бодлогын хүүгээ 13 жилийн хамгийн дээд түвшинд хүргэлээ

2022-12-17 11:57:43

Европын төвбанк энэ онд 4 дэх удаагаа бодлогын хүүгээ өсгөлөө. Энэ удаад 0.5 пунктээр нэмэгдүүлснээр 2.5 хувь болгосон байна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү 2 хувь, богино хугацаат зээлийн хүү 2.75 хувь болон нэмэгдэнэ. Энэ бол 2009 оны нэгдүгээр сараас хойш бодлогын хүү нэмэгдсэн хамгийн өндөр түвшин юм байна.

Европын төвбанк дараагийн хуралдаануудаараа ч хүүгээ өсгөхөөр төлөвлөж байна. Тухайн үед инфляц, эдийн засгийн төсөөллөөсөө шалтгаалан шийдвэр гаргана гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэж байна.

Одоогийн таамаглалаар инфляц 2025 он хүртэл зорилтот 2 хувийн түвшнээсээ өндөр гарчээ. 2022 онд дундаж инфляц 8.4 хувьтай гарах төлөвтэй байгаа бол ирэх онд 6.3, 2024 онд 3.4, 2025 онд 2.3 хувьд хүрнэ гэсэн таамаглалыг гаргаад байна.

Евро бүсийн жилийн инфляц энэ оны 10 дугаар сард 10.6 хувьд хүрээд, үүний дараа 11 дүгээр сард 10 хувь болон буурсан юм.

Дэлхийн улс орнуудын төвбанкууд инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөсөөр байна. Энэ сарын 14-нд АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ 0.5 пунктээр өсгөж, 4.25-4.5 хувьд хүргэсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон. Тэгвэл Английн төвбанк мөн бодлогын хүүгээ 0.5 хувь пунктээр нэмж, 3.5 хувь болгосон байна. Түүнчлэн Швейцарын Үндэсний банк энэ үзүүлэлтээ өсгөжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Европын төвбанк бодлогын хүүгээ 13 жилийн хамгийн дээд түвшинд хүргэлээ  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй