Шууд Chart

Их Британид 100 мянга гаруй сувилагч ажил хаяжээ

2022-12-17 12:10:10

Англи, Уэльс, Умард Ирландад пүрэв гарагт мянга мянган сувилагч ажил хаясан нь Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны түүхэн дэх анхны тохиолдол болжээ.

Сувилагчид цалингаа 19 хувиар нэмэх, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахыг шаардаж байна. Ажил хаялтад 76 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын 100 мянга гаруй сувилагчид оролцжээ.

Тэд пүрэв гарагт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл ажил хаясны улмаас эмчийн үзлэг, төлөвлөгөөт мэс заслын ихэнхийг нь цуцлахад хүрсэн байна. Үүний улмаас Британийн эмнэлгүүд хэвийн үеэс илүү дараалалтай байжээ.

Харин яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг хэвийн үзүүлсэн байна.

Энэ бол Эзэн хааны сувилахуйн коллежийн үйлдвэрчний эвлэл байгуулагдсан 106 жилийн түүхэнд эмнэлгийн бага мэргэжлийн ажилтнууд ажлаа хаясан анхны тохиолдол гэжээ.

Сувилагчид ажлаа хаяхыг хүсээгүй ч инфляц нэмэгдэж, бодит цалин сүүлийн 10 жилийн хугацаанд 20 хувиар унасан учир үүнээс өөр арга байгаагүйг тус үйлдвэрчний эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пэт Каллен мэдэгджээ.

Тэд дараагийн ажил хаялтаа энэ сарын 20-ны мягмар гарагт үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энэ өдөр мөн төмөр замын ажилчид ажил хаяна гэдгээ зарласан бол араас нь түргэн тусламжийн машины жолооч нар, хилчид тэдэнтэй нэгдэхээ илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Их Британид 100 мянга гаруй сувилагч ажил хаяжээ   
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй