Шууд Chart

Владимир Путин Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн эдийн засгийг хөгжүүлэх үүрэг өгчээ

2022-12-17 12:31:06

Кремлийн тэргүүн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын эдийн засгийг хөгжүүлэх үүрэг өгчээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Засгийн газрын гишүүдтэйгээ интернетээр уулзаж, тус улсын газар нутаг гэгдэх болсон Украины дөрвөн мужийн эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргах үүрэг өгчээ.

Тэрбээр “Орос улсын эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээний довтолгоо ирж байна. Энэ бүхэн манай эдийн засгийг доройтуулах зорилготой” гэсэн байна.

Гэхдээ “хориг арга хэмжээнүүд бүтэлгүйтсэн, манай иргэд эв нэгдлээ харуулсан” гэж Владимир Путин хэлээд, ОХУ-ын бүрэлдэхүүн хэмээн зарласан Украины дөрвөн мужийн эдийн засаг, нийгмийн тогтолцоог 2030 онд гэхэд Оросын дунджид хүргэж хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа ярьсан байна.

Улмаар ирэх оны гуравдугаар сарын сүүлч гэхэд ийм төлөвлөгөө гаргахыг Засгийн газартаа үүрэг болгожээ.

Сүүлийн үед хоёр талын байлдааны нөхцөл байдлыг мэдээлэхдээ Киев Оросын цэргүүдийн мэдэлд байсан газар нутгуудаа эргүүлэн авч эхэлсэн гэж байгаа юм.

Гэтэл Владимир Путин Донецк, Луганск, Херсон, Запорожьег Оросын нутаг хэмээн онцлохыг хүсч байгаа нь илэрхий байна гэж зарим хэвлэл бичсэн байна.

Лхагва гарагт л гэхэд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг энэ сард Москвагаас томилсон дөрвөн мужийн тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөж байгаа хэмээжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн эдийн засгийг хөгжүүлэх үүрэг өгчээ   
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй