Хорин тэрбумаар барих замын төсөвт өртөг нэг өдрийн дотор 46 тэрбум төгрөг болтлоо өсчээ. Энэ бол Халзан Бүргэдэй, Солонготын даваа чиглэлийн зам.
Энэ замын ажил 2010 онд эхэлж гүйцэтгэл 38 хувьтай байхад, холбогдох мэргэжилтнүүд уг газар шинээр дахин зам тавина гэсэн нэрийдлээр төсөвт өртгийг нь нэмэгдүүлжээ. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат ингэж ярилаа.
Дашрамд дурдахад, Халзан Бүргэдэй, Солонготын давааг холбосон 100 километр замын ажлыг “Монроуд” компани гүйцэтгэж байна. Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани. Тиймээс гишүүний татаасаар уг компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй гэсэн хардлага байгаа юм.
Үүнээс гадна Замын-Үүд хилийн боомтын ачаа шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 километр хатуу хучилттай авто замыг 20 тэрбумаар барина гэж техник эдийн засгийн тооцоо гарч байжээ. Гэтэл энэ замыг барих мөнгийг мөн л нэмэгдүүлж, 37 тэрбум төгрөг болгосон байна. Ингэж мөнгө нэмэгдүүлсэн шийдвэрийг Халзан Бүргэдэй, Солонготын давааны зам барих төсөвт өртгийг нэмсэн өдөртэй давхцуулан Засгийн газраас гаргажээ.
| Б.Гарамгайбаатар гишүүн зам барих нэрээр их хэмжээний мөнгө зувчуулсан уу? | ||
| Үзсэн: 1385 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.