Шууд Chart

Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү “халдсан” хэргийг шалгаж байна

2022-12-19 12:25:49

Нүүрсний хулгайн эсрэг, Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 14-нд 23:43 минутанд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад хаалганы завсраар газ шахлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу хүлээн авч шалгасан.

Тодруулбал, тухайн өдрийн 23:10 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын ... дугаар тоотын хаалганы гадна талд будгаар юм бичсэн, цаас наасан байсныг цагдаагийн байгууллагаас тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна. Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01:00-02:00 цагийн хооронд авчээ.

Үүнээс гадна тус орон сууцны харуул хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүх зорилгоор өөрсдийгөө цагдаагийн алба хаагч, Эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулан хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн үнэмлэх хөндлөн зураасгүй байдаг. Түүнчлэн юун этгээдүүд дээрх ямар бичиг баримт ашигласан талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү “халдсан” хэргийг шалгаж байна  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй