
Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнийг энэ сарын 16-18-нд зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон билээ.
Тус тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байна.
Түүнчлэн
Тодруулбал, Г.Наранцацрал, Н.Нандин-Учрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон, Э.Хишиг-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ нар ой тогтоолтын олон улсын мастер боллоо.Сонирхуулахад, Тэднээс зургаа нь Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа аж.
Монголын найман тамирчин ой тогтоолтын олон улсын мастер боллоо | ||
Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.