
Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин энэ оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарчээ. Энэ нь дэлхийн сонгодог урлагийн талаар мэдээлэл бэлтгэдэг "Opera Wire" цахим хуудсаас жил бүр оны шилдэг дуурийн дуучныг нэрлэдэг аж.
Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийнхаа удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлжээ.
Түүний гаргасан амжилт:
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал
2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал
2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал
2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус хүртсэн байна.
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарчээ | ||
Үзсэн: 334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.