
“Украинд зориулсан цаг” нэртэй аян лхагва гарагийн орой дэлхийн олон хотод зохиогджээ.
Энэ ажиллагааны хүрээнд Украинтай эв санаа нэгтэй гэдгээ харуулан дэлхийд алдартай 60 гаруй байгууламж гэрлээ унтраажээ.
Тэдгээрийн тоонд Ромын Колизей, Сиднейн дуурийн театр, Брюссель дэх Евро парламентын байр, Шотландын парламентын ордон, Нью-Йорк, Лондон, Праг, Риг, Софи хотуудын Зул сарын гацуур, Торонто хотын алдарт теле цамхаг зэрэг багтжээ.
Энэ аян нь Украинд мөнгө цуглуулах талбар болох “Юнайтед24”-өөр дамжуулан 10 сая доллар цуглуулах зорилготой. Энэ мөнгөөр Украины эмнэлгүүдэд зориулан 1000 генератор худалдан авахаар төлөвлөжээ.
Сүүлийн үед Украины эрчим хүчний байгууламжууд агаарын дайралтад өртсөний улмаас эмч нар гар утасны гэрлээрээ хүнд мэс заслууд хийхээс өөр аргагүй болсон байна.
“Украинд зориулсан цаг” нэртэй аянд хотууд нэгджээ | ||
Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.