
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн хугацаат албанд татах насны хязгаарыг өөрчлөх санал гаргажээ.
Тодруулбал, хугацаат цэргийн албанд татах 18 насыг үе шаттайгаар нэмж 21 болгох, мөн дээд насны хязгаарыг 27 байсныг 30 болгох хэрэгтэй гэжээ.
Харин цэргийн албаны хугацааг нэмэгдүүлэх төлөвлөгөө байхгүй гэснийг төрийн мэдээллийн агентлагууд сүүлд нь дамжуулсан байна.
Оросын зэвсэгт хүчний алба хаагчдын тоо ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 1.5 сая болгож, гэрээт цэргийн тоог 695 мянгад хүргэх хэрэгтэй гэж Сергей Шойгу үзжээ.
Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчинд дахин 350 мянган хүн нэмэх шаардлагатай гэсэн үг.
Үүнээс гадна Москва, Ленинградын цэргийн тойрог байгуулахыг Сергей Шойгу санал болгосон байна.
Мөн мото буудлагын гурван шинэ хороо, долоон бааз, тэнгисийн явган цэргийн таван хороо байгуулахыг санал болгосон. Орост өдгөө цэргийн дөрвөн тойрог бий.
Харин Европ тивийн нутаг дэвсгэртээ дахин хоёрыг шинээр байгуулах шаардлагатай гэж үзсэн нь Финланд, Швед улс НАТО-д элсэж, Умард Атлантын эвсэл өргөжин тэлэх гэж байгаатай холбоотой гэдгийг Сергей Шойгу шууд зарлажээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд цэргийн хугацаат албанд татах насны хязгаарыг өөрчлөх санал гаргажээ | ||
Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.