
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус Хятадад коронавирусний томоохон давлагаа гарч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд, хүн амын эмзэг давхаргынхаа вакцинжуулалтыг идэвхжүүлэхийг уриалжээ.
“ДЭМБ Хятадын нөхцөл байдал, хүндээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаад түгшиж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Тус байгууллагын тооцоогоор Хятадад ойрын хэдэн сарын хугацаанд 800 сая орчим иргэн коронавирусний халдвар авах магадлалтай гэж гарчээ. Үүний зэрэгцээ Хятадаас мэдээлэл маш бага ирж байгааг тус байгууллага анхааруулсан байна.
Хятадад цар тахал гарсан цагаас хойш 386.2 мянган хүн коронавирусний халдвартай гэж оношлогдож, 5.2 мянган хүн өвчний хүндрэлээр өөд болсон байна.
Хятадын засаг захиргаа 2020 оноос хойш "Ковид-19"-ийн тэг түвшний бодлого баримталж, вирусийг тархахаас сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, халдвартай хүмүүстэй хавьтсан хүмүүсийг тусгаарлаж байлаа.
ДЭМБ-ын тэргүүн өнгөрөгч хавар энэ бодлогыг шүүмжилсэн ч Хятадын засаг захиргаа хүлээж аваагүй төдийгүй, үүнийг хамгийн сайн, үр дүнтэй арга гэж мэдэгдэж байжээ.
Гэвч саяхнаас Хятад улс вирусний эсрэг авсан зарим хязгаарлалтаа цуцалсан байна. Үүнээс болоод халдвар авсан хүний тоо огцом өсжээ.
Тедрос Аданом Гебрейсус: Хятадын нөхцөл байдал, хүндээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаад түгшиж байна | ||
Үзсэн: 305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.