
АНУ-ыг дайрч байгаа хүчтэй цасан шуурганы нөлөөгөөр тус улсын зарим хэсэгт сүүлийн 40 жил тохиогоогүй хамгийн хүйтэн Зул сарын баяр болж болзошгүй байна гэж цаг уурчид анхааруулжээ.
Хойд Америкийн баруун хэсэгт мягмар гарагт эхэлсэн хүчтэй шуурга АНУ-ын зарим хэсэгт сүүлийн 40 жилд тохиогоогүй хүйтэн Зул сарын баяр дагуулж ирэхээр байгаа аж.
Мэргэжлийн хүмүүсийн мэдээлснээр, шуурганы улмаас баасан гараг гэхэд агаарын даралт хоногт 2400 паскал хүртэл буурах бөмбөгөн циклон үүсэх төлөвтэй байна.
Гэнэтийн хүйтнээс Америкийн 37 муж цаг агаарын сэрэмжлүүлэг зарласан байна. Тус улсын газар нутгийн 80 орчим хувь тэг хэмээс бага температуртай байх төлөв гарчээ.
Америкийн үндэсний цаг уурын агентлагийн мэдээлснээр энэ долоо хоногийн сүүлч гэхэд АНУ-ын зарим мужид 45-56 хэмийн хүйтэн болох магадлалтай байна.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол ийм хэмжээний хүйтэнд 5 минут хүрэхгүй хугацаанд хөлдөх магадлалтай гэж мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.
Кентаки, Хойд Каролинь мужууд онц нөхцөл байдал зарлалаа. Денвер, Чикагогийн олон зуун нислэг хэдийнэ цуцлагджээ.
АНУ-д хамгийн хүйтэн Зул сарын баяр болж болзошгүй байна | ||
Үзсэн: 450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.