
Хятадын болон Оросын тэнгисийн хүчин Зүүн Хятадын тэнгист нэгдсэн бэлтгэл сургууль хийж эхэллээ.
Хятадын зүүн эргийн Жөжян мужаас холгүй лхагва гарагт эхэлсэн энэ сургуулилалтыг ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл үргэлжилнэ хэмээн ССТВ мэдээлсэн байна.
Мөн далай тэнгисийн аюулгүй байдалд учирсан заналхийллийг шийдвэрлэх хүрээнд хоёр талын тэнгисийн цэргийн чадавхийг хөгжүүлэх зорилготой гэсэн байна.
Энэ бэлтгэлд Хятадын талаас удирдлагатай пуужин устгагчид болон шумбагч хөлөг нэг ширхэг, мөн бусад төрлийн хөлөг онгоцууд оролцуулахаар илгээжээ.
Харин Оросын тэнгисийн флот удирдлагатай пуужингийн онгоц нэг ширхэг, харуулын болон бусад ангиллын усан онгоцуудаа хамруулжээ.
“2012 оноос хойш үргэлжилж байгаа хамтарсан бэлтгэл хоёр орны уламжлал нөхөрлөлийг идэвхжүүлж, хамтарсан далайн үйл ажиллагааны хүчин чадавхийг сайжруулна” хэмээн Хятадын тэнгисийн хүчний хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.
Хоёр улсын хувьд өнгөрсөн 11 дүгээр сард Зүүн болон Зүүн Хятадын тэнгисийн агаарын орон зайд агаарын нэгдсэн эргүүл хийсэн.
Ажиглагчид тэдний цэргийн хамтын ажиллагаа идэвхжиж байгааг АНУ-ыг хяналтаасаа гаргахгүй байлгах зорилготой үйлдэл байж мэдэх юм гэж ярьж байна.
Орос, Хятад хоёр улс тэнгисийн цэргийн нэгдсэн бэлтгэл хийж байна | ||
Үзсэн: 468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.