Шууд Chart

Монголын спортын баг шилдгээр шалгарав

2014-07-09 11:37:13

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын “Оюутны хавар” олон улсын  наадмыг бүх оросын олон нийтийн байгууллага “Оросын Залуучуудын эвлэл” –ээс Забайкальскийн орон нутгийн захиргаа, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Сибирийн бүс нутгийг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Виктор Торонскийн дэмжлэгтэйгээр 07 сарын 02-оос 07 –ы өдрүүдэд зохион  байгуулагдаж байгаа билээ.

Тус олон улсын наадамд Шанхайн хамтын ажиллагааны 14 орны залуучуудын байгууллагуудын төлөөлөл уг наадамд оролцож байгаа бөгөөд  Монголоос залуучуудын төрийн бус байгууллага, урлаг, спорт, хэвлэл мэдээллийн төлөөлөл болох нийт 50 залуу оролцож байна.  “Оюутны хавар” олон улсын наадамд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбатаар ахлуулсан Монголын спортын баг алт, мөнгө, хүрэл нийлсэн 5 медаль авч, шилдэг спортын багаар шалгарсан байна.


Монголын спортын баг шилдгээр шалгарав   
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй