Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2022-12-28 17:16:53

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

·      Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тус хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

·      Хяналт шалгалтын нийтлэг журмыг баталж, журамд нийцүүлэн эрхэлсэн салбарын онцлогт нийцсэн хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, хяналтын хуудсыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад даалгалаа.  

·      Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталж, тус стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.  

 


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 2003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй