
Музейн тухай хуулийн дагуу Монголын Үндэсний музей нь улс, орон нутгийн музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалт тогтмол зохион байгуулахаас гадна орон нутгийн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилладаг.
2022 оны арванхоёрдугаар сарын 25-31-ний өдөр Монголын Үндэсний музейн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей /Хувьсгалын музей/-н үзүүллэг дэглэлтийг шинэчлэн дэглэх ажлыг хийж байна.
Ажлын хэсэгт Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Бүрэнтөгс, Ж.Наранчимэг, Д.Нямсүрэн, Т.Түвшинжаргал болон мужаан Ж.Од, Б.Баттулга нар ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд тус музейн үзэл баримтлалыг сайжруулан боловсруулах, үзүүллэг дэглэлтийг шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, шилэн хоргыг шинэчлэх аж. Музейн шинэчлэн дэглэх үйл ажиллагаанд Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейг шинэчлэн дэглэх ажил эхэлжээ | ||
Үзсэн: 346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.