Шууд Chart

“Авто Худалдааны Цогцолбор” байгуулахаар болжээ

2014-07-09 16:28:32

“Авто Худалдааны Цогцолбор”-ын барилга барих боломжтой 10 гаруй га газрыг ирэх сард дуудлага худалдаанд оруулна. Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд “Авто Худалдааны Цогцолбор” байгуулахаар болжээ.   

Авто машин болон түүний сэлбэг, хэрэгслийн худалдаа хийх зориулалттай энэ цогцолборт 12 мянган авто зогсоол хийхээр төлөвлөжээ.

Зогсоол нэг бүрийг дөрвөн сая төгрөгөөр борлуулах юм байна. Харин “Авто Худалдааны Цогцолбор”-ын барилга барих боломжтой 13 байршлын 10.1 га газрыг ирэх сард дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөснөө албаныхан мэдэгдлээ.


“Авто Худалдааны Цогцолбор” байгуулахаар болжээ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй