
Японы хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн дасгалжуулагч Мориясү Хажимэгийн гэрээг 2026 оны ДАШТ дуустал сунгажээ.
Японы хөлбөмбөгийн холбооны зүгээс гэрээг сунгах болсон шалтгааны талаар "Хэдий түүхэн амжилт гаргаагүй ч чансаа дээгүүр Испани болон Германы шигшээ багийг буулган авч, хөгжөөн дэмжигч болон ард иргэдэд урам зориг өгсөн" гэлээ.
Мориясү дасгалжуулагчийн хувьд 1987-2003 оны хооронд мэргэжлийн түвшинд тоглож, дасгалжуулагчийн хувиар "Хирошима Санфречче" клубийг удирдаж, 2012, 2013, 2015 онд Японы мэргэжлийн "Жэй Лиг"-т түрүүлж, 2018 онд шигшээ багийн дасгалжуулагчаар томилогджээ.
Х.Арвис
Японы хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Мориясү Хажимэгийн гэрээг 2026 оны ДАШТ сунгалаа | ||
Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.