Өнгөрсөн онд Сайд нарын бага хурлаар батлагдсан “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /CAREC/-ны дижитал стратеги 2030”-ийн хүрээнд их сургуулийн гарааны бизнесийг эхлүүлэх санаачилгыг амжилттай туршсан. Өдгөө бүс нутгийн их дээд сургуулийн оюутнуудын хамтын ажиллагаа, оролцоог дэмжих зорилгоор гарааны бизнес сорилтын хоёр дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Азийн хөгжлийн банк, БНСУ-ын E-Asia болон Мэдлэгийн түншлэлийн сан (Knowledge Partnership Fund)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд Төв Азийн бүс нутгийн их сургуулиудын дунд “Сarec university startup generator 2023” уралдааныг зарлаж байна.
Энэ уралдаан нь оюутнуудад асуудал шийдвэрлэх арга техникийг ашиглах, бодит амьдралд тулгарсан асуудлыг шийдвэрлэх, туршлага олгох, гарааны бизнес эрхлэх соёлыг сурталчлах, бизнес эрхлэхийг дэмжих, цаашид илүү олон ажлын байр бий болгох ач холбогдолтой юм.
БҮРТГЭЛ: 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл явагдана.
Мэдээлэл авах хуудас: https://challenges.adb.org/en/challenges/carec-university-startup-generator-2
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
| Төв Азийн бүс нутгийн их сургуулиудын дунд гарааны бизнесийг дэмжих уралдаан зарлагдлаа | ||
| Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.