Шууд Chart

Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

2023-01-03 16:08:18

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг.

Тэгвэл 2023 оны Иргэд www.e-Mongolia.mn сайт, E-Mongolia гар утасны аппликэйшн болон төрийн үйлчилгээний оператораар дамжуулан бүртгэлд хамрагдах боломжтой. Цэргийн бүртгэлийн хүсэлтээ цахимаар илгээх заавартай танилцах бол энд дарна уу! Илгээсэн хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.

Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!

Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай. 

Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай. 

Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай. 

Өөрийн биеэр очихдоо дор дурдсан зүйлсийг заавал авч очно.

-3 хувь цээж зураг

-иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа

-2500 төгрөг


Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй