Шууд Chart

Норвег улсад цахилгаан машины борлуулалт өсч, шинэ рекорд тогтоожээ

2023-01-04 11:42:39

Норвегчуудын 2022 онд худалдан авсан цахилгаан машины тоо шинэ дээд амжилтын хэмжээнд хүрчээ.

Даваа гарагт тус улсын замын холбооны мэдээлснээр, өнгөрсөн онд Норвегт бүртгэгдсэн таван машин тутмын нэг нь цахилгаан машин байсан байна.

Нийт 138 мянга 265 ийм машин борлуулагдсан нь тус улсад 2022 онд зарагдсан машинуудын 80 орчим хувийг бүрдүүлжээ.

Үүнээс Америкийн "Тесла" компанийн машин дотоод шаталтат хөдөлгүүргүй машинуудын дийлэнхийг буюу 12.2 хувийг эзэлж байна.

Скандинавын энэ улсад 2021 онд нийт борлуулалтын 65 хувь нь цахилгаан машин байж рекорд тогтоож байсан бол энэ удаа дурдсан хувиар шинэ дээд амжилт үзүүлж байна.

Цахилгаан машины борлуулалт нэмэгдэхэд татварын чөлөөлөлт нөлөөлсөн байна. Түүнчлэн хэд хэдэн урамшуулал санал болгосон нь өмнөхөөс олон хүнийг ийм сонголт хийхэд хүргэжээ.

Тухайлбал, Норвегийн Засгийн газар 2022 онд энэ төрлийн машин авсан хүмүүсийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, зогсоолын төлбөрийг бууруулсан байна.

Тус улс 2025 он гэхэд худалдаанд гарах бүх машинуудыг утаа ялгаруулдаггүй машин болгох зорилготой байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Норвег улсад цахилгаан машины борлуулалт өсч, шинэ рекорд тогтоожээ  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй