Шууд Chart

Ханс-Лотар Домросе: Орос, Украины дайн мухардалд хүрч, зун гэхэд талууд гал зогсоох тохиролцоонд хүрэх магадлалтай

2023-01-04 12:45:24

Орос, Украины дайн мухардалд хүрч, зун гэхэд талууд гал зогсоох тохиролцоонд хүрэх магадлалтай гэж НАТО-гийн ахмад оффицер таамаглажээ.

Орос, Украины дайн мухардалд хүрнэ гэж Германы армийн ахмад офицер, Нидерланд дахь НАТО-гийн нэгдсэн хүчний командлагч асан генерал Ханс-Лотар Домросе таамаглажээ.

Тэрбээр “Хоёр тал үргэлжлүүлэн тулалдах нь ямар ч ашиггүй гэдгийг ойлгох учраас энэ зун гэхэд ямар нэг байдлаар гал зогсоох тохиролцоонд хүрнэ” гэсэн байна.

НАТО-гийн ахмад генерал энэ оны 2-5 дугаар сарын хооронд Москва, Киев хоёр нөхцөл байдал мухардалд хүрч байгааг ухаарах магадлалтай хэмээснийг Оросын хэвлэлд эш татжээ.

“Талууд 2023 онд ямар нэг байдлаар эвлэрнэ. Гэхдээ энэ нь юу юугүй энх тайван тогтлоо гэсэн үг биш. Гал зогсоох гэдэг нь буудалцахаа болино гэсэн үг. Харин яриа хэлэлцээ урт удаан үргэлжлэх магадлалтай” гэж  Германы армийн ахмад офицер, генерал Ханс-Лотар Домросе ярьсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Ханс-Лотар Домросе: Орос, Украины дайн мухардалд хүрч, зун гэхэд талууд гал зогсоох тохиролцоонд хүрэх магадлалтай  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй