
Украины пуужингийн цохилтод 60 гаруй цэрэг амь үрэгдсэн гэж Оросын талаас мэдээллээ.
Оросын Батлан хамгаалахын яам даваа гарагт “Донбаст болсон Украины пуужингийн цохилтод 63 цэрэг амь үрэгдсэн. Украины цэргүүд Америкаас нийлүүлсэн Хаймарс олон пуужин хөөргөгч ашигласан” гэж мэдээллээ.
Украины болон Оросын хувийн хэвлэлээр мэдээлснээр уг пуужингийн цохилт ням гарагийн шөнө болсон байна. Мөн амь үрэгдсэн Оросын цэргүүд дайчлагдсан нөөц цэргүүд байсан бөгөөд энэ тоо хэдэн зуугаар тоологдох хэмжээнд өндөр байх магадлалтай гэжээ.
“Тэндхийн цэргийн байгууламжид байсан цэргүүд байнга үүрэн утас ашигладаг байсан нь пуужингийн довтолгоо, халдлага дагуулсан байж мэдэх юм” гэж орон нутгийн удирдлагууд ярьсныг Оросын "Тасс" агентлаг мэдээлжээ.
Ажиглагчид Москваг ийм том хохирлын талаар мэдээлж, хүлээн зөвшөөрч байгаа нь ер бус хэрэг хэмээгээд уг цохилт Оросын хүчинд том нөлөө үзүүлсэн байж мэдэх юм гэсэн байна.
Украины цэргийн Ерөнхий командлагч Валерий Залужный мөн даваа гарагт Оросын талаас довтолж эхэлснээс хойш Москвагийн хяналтад ороод байсан газар нутгийнхаа 40 хувийг чөлөөлж буцааж авсан гэж мэдээлсэн байна.
Мөн Украины цэргүүд Оросын 100 мянган цэргийг хөнөөж, 1350 орчим га газраа тэсрэх төхөөрөмжүүдээс цэвэрлэсэн гэж мэдээлжээ.
ОХУ Украины пуужингийн цохилтод 60 гаруй цэрэг амь үрэгдсэн гэж мэдээллээ | ||
Үзсэн: 401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.